Хулангийн тоос талаа бүрхэж
Хувь заяаний эргүүлгийг өөрчилөхөд би баярлана
Ард олноо ухаанаараа хөтөлсөн
Анц хатанг би магтму бахархму
Сэтгэлийн жигүүр хайраладаг
Сэлэнгэ мөрөндөө би хайртай
Сэтгэл нэг л гундуухан байхад
Солонго татаж намайг баярлуулна
Бөнжигнөхөн байгаа цэцгийн дэлбээн дээрх шүүдрийн дусал
Болортуяагаа надад үзүүлэхэд би баярлана
Бодол болон уйтгарлан суухад минь
Бялзуухай жиргаж намайг тайтгаруулна
Зовлон жаргал хосолсон хорвоод
Заяа минь намайг түшнэ
Ирэх хоногийг тоолон тоолон
Их баяр наадмаараа би бахдана баярлана бахархна
Эр бяраа гайхуулсан бөхчүүд зодголоход
Энгүй бяр бодолд минь лхагваа чамтай ургана
Тоолж дуусахгүй хорвоогийн хоногуудыг
Төмөр баатар шиг би дайчин туулна
Энэ бүхнээрээ би бахархюу
Эдүгээ хийгээд ирээдүйд ч
Эгэлхэн намайг гэсэн бүхний танв
Энэхэн шүлэгтээ бичлээ
Амьсгаа аван санаа алдах тоолондоо
Аяа намайгаа нэг дурсаарай хамаагүй ээ
Амь бие минь та нарых болохоор
Алив бүхэнийг чинь бүтээмүй.